Өндгөн шахмал түлш хэвлэгч

Үнэ: Сонголтоор

Нүүрсний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө үед нунтаг нүүрсний шахмал түлшийг хийх төхөөрөмжийг таньд санал болгож байна. Заавал нүүрс гэлтгүй төмөр, нүүрс төрөгч, зэс гуулин бөмбөлөг хийн олборлох боловсруулах үйлдвэрүүдэд өргөнөөр ашиглалаг.

 

Марк 350 400 500
Хүчин чадал Цагт 4-6тонн Цагт 6-8тонн Цагт 13-15тонн
Шахмал түлшний диаметр 25см 25см 25см
Хөдөлгүүрийн хүчин чадал 5.5кв 7.5кв 11кв
Цахилгаан хүчдэл 380вольт 380вольт 380вольт
Хэмжээ 2400х600х1200мм 3300х1350х1400мм 3500х1500х1650мм
Хүндийн жин 800кг 1300кг 1800кг
Үнийн санал 13500юань 20000юань 36000юань

Дээрх үнэд Эрээн хотоос УБ хот хүртэлх тээврийн зардал багтаагүй болно.

 

Тоног төхөөрөмжийг ашиглах заавар

Тус төхөөрөмж нь идэвхитэй идэвхигүй 2 төрлийн хүрднээс бүтнэ.

Нэг ёсондоо хурдасгуураар дамжуулан гол араа болон туслах арааг хөдөлгөн эргэлдүүлдэг.

Гол хүрдэн дээрх хэв нь туслах хүрдэн дээрх хэвнээс 3-4 мм-ийн өндөрт байвал гарч байгаа түлш нь зөв хэлбэртэй гарна. 1-2мм-н алданги байж болно.

Тохиргоо хийхдээ арааны хамгаалалтыг авахад араат хүрд харагдах бөгөөд идэвхигүй буюу туслах араат хүрдэн дээрх боолтыг суллана. Ингэснээр хүрдийг эргүүлж болох ба тохиргоо хийсний дараа туслах голыг бэхлээд гол хүрд нь туслах хүрднээс 3-4мм өндөрт байхаар тохируулна. Дараа нь идэвхигүй буюу туслах хүрдэн дээрх боолтыг чангалаад гараараа хэд хэдэн тойрог хоосон эргүүлнэ. Үүний дараа хэвлэж болно

Тоног төхөөрөмжийг унтраасны дараа хүрд болон тэжээгч бункерийн түүхий эдийг цэвэрлэх шаардлагатай.

2 хэвлэгч хүрдний хоорондын зайг 2мм байхаар тохируулж болох боловч хоорондын зайг хэт ойртуулж болохгүй. 0.5мм багагүй байна.

Тоног төхөөрөмжийг тээвэрлэх явцад зарим нэг боолт суларсан байж болзошгүй тул  төхөөрөмжийг ажиллуулахаас өмнө бүрэн бүтэн байдал боолт суларсан эсэхийг сайтар шөлгаж суларсан бол чангалж боогоорой.

Тээвэрлэх явцдаа ремен, конвейр, түүхий эдийн сав, зэргийг салгаж тээвэрлэнэ.

Хөдөлгүүрийн гурвалжин ременийг сайн тохируулсны дараа төхөөрөмжийг асаахаас өмнө гараараа хэд эргүүлж дараа нь төхөөрөмжөө асаагаад түүхий эдээ хийнэ. Хэвлэх түүхий эд нь заавал нунтаг түүхий эд байна. Төмөр чулуу гэх мэт хатуу эд зүйлс орохоос сэргийлээрэй. Учир нь арааг эвдэх талтай.

Нүүрс болон бусад түүхий эдийн харьцаа 10%-20% байна. Шороо хийж болно. Гэхдээ 20% хэтрэхгүй байна. Нүүрсний нунтаг дээр ус хийж холиод 8 цаг болвол чийглэг нь жигд болж хэвлэхэд илүү сайн үр дүнтэй байх болно.

© 2024 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК