Тоосруулан хатаагч машин

Үнэ: 68.800 юань

Ихэвчлэн уусамтгай шингэн, сүүн шингэн, наалдамхай шингэнийг хатааж, нунтаг болон мөхлөг хэлбэрт шилжүүлэхэд ашиглана.

Лабораторын зориулалттай тоосруулан хатаагч машины танилцуулга

Тоосруулан хатаах арга бол шингэн төлөвтэй бодисыг хуурай төлөвт шилжүүлэхэд ашиглахад хамгийн их дэлгэрсэн арга юм. Ихэвчлэн уусамтгай шингэн, сүүн шингэн, наалдамхай шингэнийг хатааж, нунтаг болон мөхлөг хэлбэрт шилжүүлэхэд ашиглана. Мөхлөгийн хэмжээ үлдэгдэл чийгийн агууламжаас шалтгаална.

Ажиллах зарчим

    Тус төхөөрөмж нь хатаах цамхаг,  халуунаар үлээх хуваарилагч, тоосруулагч, хийн цохилтот алх, тосгуур танк зэрэг хэсгүүдээс бүрдэнэ. Цахилгаан халаагч хоолойн тусламжтайгаар шүүлтүүрээр дамжуулан агаарыг халаах бөгөөд хатаагчийн оройн хэсэгт байрлах хуваарилагч халуун агаарыг жигд хуваарилан хатаагч дотор тархаана. Харин шингэн түүхий эд LPG өндөр хурдтай төвөөс зугатах хүчний тоосруулагчаар дамжин агаарт цацагдаж манан хэлбэртэй маш жижиг шингэн дуслуудыг үүсгэнэ. Ингэснээр тус мананцар дуслууд халуун агаартай үйлчилж маш богино хугацаанд чийг нь ууршин хатах ба хуурай түүхий эд бий болно. Түүхий эдийн урсамтгай чанар болон уусах чанар жигд байх тусмаа цэвэр сайн чанарын бүтээгдэхүүн гардаг. Тиймээс түүхий эдийг жигдрүүлэх төхөөрөмжөөр жигдрүүлсний дараа тоосруулан хатаах нь илүү үр дүнтэй юм.

 

 

Онцлог

 

Тус төхөөрөмжийг ажиллуулахад хялбараас гадна олон төрлийн түүхий эдийг тоосруулах аргаар гаргаж авах боломжтой. Нэн ялангуяа халуунд мэдрэмтгий шингэнийг тоосруулж хатаахад тохиромжтой.

Хатаах хурд сайн буюу шингэнийг мананжуулахад үүссэн дуслуудын гадаргын тэлэлт их буюу 96%-97% хувийн чийгшилтэй уурыг үүсгэнэ.

Чийгшил нь 40-60% (тусгай түүхий эд 90% байж болно. ) тай шингэнийг нэг удаагаар хуурай нунтаг бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай. Хатсаны дараа нунтаглах шигших шаардлагагүй. Ингэснээрээ үйлдвэрлэлийн процессийг бууруулаад зогсохгүй түүхий эдийн цэввэр байдлыг илүү хадгалах юм.  Өндөр үр дүнтэй тоосруулагчийг өндөр температур болон үрэлтэд тэсвэртэй зэвэрдэггүй ган материалаар хийсэн. Тоосруулагч дискний диаметр 60мм, эргэлтийн хурд 24000-40000эрг\мин.

Удирдлага хяналтын системд мэдрэгчтэй дэлгэц бүхий PLC+MCU хяналтын системийг ашигласан.

Шингэний насос нь зэвэрдэггүй ган материалаар хийгдсэн моно насос бөгөөд RS232 болон USB оролттой тул төв хяанлтын самбараас шууд удирдах боломжтой. Дамжуулах хоолойнуудад хүнсний зэрэглэлийн зэвэрдэггүй ган болон резинэн хоолойг ашигласан болно.

Лабораторын зориулалттай жижиг оврын хатаагчийг зэвэрдэггүй ган суурь, шилэн цамхаг, өндөр даралтын үлээгч сэнс, мэдрэгчтэй дэлгэцтэй хийсэн. Шилэн цамхагтай хийснээр дотор нь хатааж буй түүхий эдийг ил тод байлгаж хатаах үйл явцыг харахад илүү хялбар болсон.

Тоосруулан хатаах технологийн хэрэглээ

Химийн үйлдвэрт: Хүхрийн хүчил, амин хүчил, будагч бодис пигмент, фторт натри, бордоо, катализатор гэх мэт.

Хуванцар давирхай: AB-ABS латекс, шивтэрт формальдегид давирхай , фенолын давирхай формальдегид давирхай – полиэтилен, винил хлорид гэх мэт.

Хүнсний үйлдвэрт: хуурай сүү, какаоны сүү, өндөгний шар уураг \нунтаг\, цусны цагаан эс, уураг, гидролиз, сироп гэх мэт.

Чихрийн төрөл: эрдэнэ шишийн сироп, эрдэнэ шишийн цардуул, глюкоз, пектин, элсэн чихэр гэх мэт

Керамик: магнийн исэл, тальк, кирамик нунтаг гэх мэт.

Ууршуулах хэмжээ  5кг/цаг
Цамхагийн диаметр 1000мм
Тоосруулагчийн диаметр 90мм
Цахилгаан халаагуур 12kw/AC380V
Хамгийн их эргэлтийн хурд 24000-40000эрг/мин
Давтамж хяналтын коэфциент 99%
Материал: 304зэвэрдэггүй ган
Орох температур 30℃-300℃
Гарах температур 30℃-140℃
Тоосруулагч/халуун агаарын урсац нэг чиглэлд, доошоо
Хүндийн жин 750кг

Ууршуулах хэмжээ  5кг/цаг
Цамхагийн диаметр 1000мм
Тоосруулагчийн диаметр 90мм
Цахилгаан халаагуур 12kw/AC380V
Хамгийн их эргэлтийн хурд 24000-40000эрг/мин
Давтамж хяналтын коэфциент 99%
Материал: 304зэвэрдэггүй ган
Орох температур 30℃-300℃
Гарах температур 30℃-140℃
Тоосруулагч/халуун агаарын урсац нэг чиглэлд, доошоо
Хүндийн жин 750кг

© 2025 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК