Тус оёдлын машин нь тусгай зориулалттай үйлдвэрийн оёдлын машины гүйцэтгэлийг цэвэр үзэмжтэй, чанартай гүйцэтгэнэ.
18-р зууны дунд үе аж үйлдвэрийн хувьсгалын дараа нэхмэлийн үйлдвэрт томоохон хөгжил дэвшил авчирсан нэгэн шинэ нээлт хийсэн нь оёдлын машиныг зохион бүтээсэн явдал байв. 1790 онд Америкийн мужаан Томас Сэнт (Thomas Saint) анхны гар ажиллагаат оёдлын машиныг зохион бүтээсэн бөгөөд энэ нь арьсан гутлыг оёход зориулагдсан байлаа. Үүнээс хойш 1841 онд Францын оёдолчин Barthelemy Thimonnier, 1845 онд Elias Howe, 1851 онд Америкийн машинист Исак Меррит Зингер (Isaca Meritt Singer) нар арай боловсронгуй оёдлын машиныг тус тус зохион бүтээсэнээс Исак Меррит Зингер оёдлын машинаа Зингер хэмээн нэрлэж компаниа байгуулсан нь одоогийн оёдлын машины хүчирхэг брэнд болох Зингерийн үндсийг тавьжээ. Үүнээс хойш 1859 онд Зингер компани анхны хөл машиныг үйлдвэрлэж оёдлын машины ажиллагааг илүү хялбарчилсан бөгөөд Томас Эдисон цахилгаан хөдөлгүүрийг нээсний дараа 1889 онд цахилгаан оёдлын машиныг үйлдвэрлэв. Ингэснээр оёдлын машины шинэ эрин үе эхэлжээ. Үүнээс хойш оёдлын машин улам боловсронгуй болж хөгжсөөр зориулалт, хэрэглээ зэргээсээ шалтгаалан олон төрлөөр үйлдвэрлэгдэх болсон байна.
Оёдлын машиныг ерөнхийд нь ахуйн зориулалттай, үйлдвэрийн зориулалттай гэж хоёр ангилдаг. Эдүгээ Америк, Герман, Итали, Япон, Солонгос, Сингапур, Хятад зэрэг олон оронд оёдлын машин үйлдвэрлэж байна.
Хятад улс нь 1990-ээд оноос эхэлж оёдлын машиныг үйлдвэрлэсэн бөгөөд одоо дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэг болж дэлхийн зах зээлийн ихэнх хувийг хангаж байна.
Тус оёдлын машин нь тусгай зориулалттай үйлдвэрийн оёдлын машины гүйцэтгэлийг цэвэр үзэмжтэй, чанартай гүйцэтгэнэ.
Төрөл бүрийн том уут, бүтээлэг, аюулгүйн бүс, татлага, гутал, майхан, арьс, шир зэрэг зузаан материалыг оёход тохиромжтой.
Дээд доод ултай, хөлний даралтаар ажиллах сэрээ маягийн өргөх механизмыг ашигласан тул заасан хэмжээнд тохирох ямарч зүйлийг оёж болно. Наалдамхай, гулсамтгай болон урт шулуун эдлэлийг оёход дээд доод давхаргууд нь гүйж хөдлөхгүй. Тиймээс оёсон бүтээгдэхүүн үзэмжтэй, оёдол цэвэр байна. Мөн дуу чимээ бага, эдэлгээ удаан.
© 2024 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК