Шингэнийг хэмжиж, савлан, огноог тавьж, битүүмжлэн таслах зэрэг үйлдлийг автоматаар гүйцэтгэнэ. Уутлахын өмнө уутны материалыг хэт ягаан туяагаар ариутгаж эрүүл ахуйн шаардлагад нийцүүлнэ. Зун цаг болж, малын шим нэмэгдэх үед манай хөдөөнийхөн сүү саалиа борлуулах аргаа хайж байхад, Улаанбаатар болон хот суурин газар хуурай сүү найруулан савласан сүүг өндөр үнээр авч байх гэж дээ… Ийм нэг савлагч машин малчины хотонд байвал ариутгасан шинэхэн сүүг шууд л дэлгүүрийн лангуун дээрээс худалдах сайхан боломж байна шүү.
Үлдэгдэл түүхий эд нь дараагийн удаа бүтээгдэхүүн савлахад, исгэх буюу муутгах аюултай. Ажиллуулахын өмнө тосолгоог шалгана. Ингэснээр тоног төхөөрөмжийн эдэлгээ уртасна. Ажиллуулахыy өмнө цэвэрлэсэн байна. Бохирдолтой байвал халаах, зүсэхэд зөрүү гарах магадлалтай. Хэвийн биш байгаа тохиолдолд төхөөрөмжийг цахилгаан үүсгүүрээс салгаж сайтар шалгасны дараа дахин ажиллуулна. Өвлийн улиралд температур 0-с доош градус байгаа тохиолдолд, гуурсан хоолой болон дамжуулах хэсгийн үлдэгдлийг халуун усаар цэвэрлэж үлдэгдэл үлдэж хөлдөхөөс сэргийлнэ. Зөөлөн гялгар уутны зузаан 80 микрон, суналтын эсэргүүцэл өндөр, гулгамтгай чанартай, дундаж зузаантай байх шаардлагатай.
Халуунаар нааж битүүмжлэх градус нь 260 градусаас доош байна.
© 2024 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК