Тус төхөөрөмж нь бүрэн автомат ажиллагаатай бөгөөд уутаа хийх, дүүргэх, хэмжих, битүүмжлэх, зүсэх үйлдлүүдийг гүйцэтгэж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нэмэлтээр огноо тавигч, уут ариутгагч суурилуулах боломжтой. Савлах бүтээгдэхүүнээс хамаарч шахуурга өөр өөр байна.
BOPP гялгар уут, цайны шүүлтүүр цаас, нэхээсгүй даавуу, тугалган цаас зэрэг савлагааны материалд тохиромжтой. Уг бүтээгдэхүүний савлах бүтээгдэхүүний төрлөөр нь нунтаг бодис савлах төхөөрөмж, ширхэгтэй бодис савлах төхөөрөмж, шингэн бүтээгдэхүүн савлах төхөөрөмж, хавтгай бүтээгдэхүүн савлах төхөөрөмж гэж 4 ангилна. Савлагааны материалыг ороомог хэлбэрт оруулж савлана.
Бүтээгдэхүүний онцлог: Уг төхөөрөмжийн эд ангиудыг зэвэрдэггүй гангаар хийсэн ба бүтээгдэхүүнтэй шүргэлцэх хэсэг нь ган учир GMP эмнэлэгийн эмийн стандартад нийцсэн.
– Хэмжих савлах, битүүлэх, хэрчих зэрэг үйлдлүүдийг автоматаар гүйцэтгэнэ.
– Богино хугацаанд савлана.
– Өндөр нарийвчлалтай.
– Савлах хүрээ өргөн. Нэг төхөөрөмж 1-500 гр хэмжээтэй савлана.
– Хагас шингэн бүтээгдэхүүн савлана.
– Бүтээгдэхүүний шүргэлцэх хэсгийг зэвэрдэггүй гангаар хийсан ба угааж цэвэрлэхэд хялбар, бат бөх.
Үзүүлэлт | Марк 100 | Марк 300 | Марк 300 |
Савлах хурд | 20-40ш\мин | 20-40ш\мин | 20-40ш\мин |
Савлах хэмжээ | 5-100мл | 50-1000мл | 50-1000мл |
Нарийвчлал | ±1% | ±1% | ±1% |
Савлагааны хэмжээ | Уутны урт:50-150мм | Урт:50-300мм | Урт:50-300мм |
Өргөн:25-120мм | Өргөн:70-190мм | Өргөн:70-190мм | |
Ороомог цаасны өргөн | 60-240мм | 160-380мм | 160-380мм |
Цахилгаан зарцуулалт | 1.6кв | 1.6кв | 1.6кв |
Хийн үүсгүүрийн даралт | Хийн үүсгүүрийн даралт | ||
0.65\180 | 0.65\180 | ||
Цахилгаан хүчдэл | 220вольт | 220вольт | 220вольт |
Хүндийн жин | 300кг | 480кг | 480кг |
Гадна хэмжээ | 760х1380х1700мм | 900х1800х2040мм | 900х1800х2040мм |
Үнэ | 32500юань | 42500юань | |
Тайлбар | Огноо тавигч, уут ариутгагч, зуурагч зэргийг нэмэлтээр суурилуулах боломжтой бөгөөд эдгээрийн үнэ тус үнэд багтаагүй болно. |
© 2025 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК