Лазер эсгүүрийн машин

Үнэ: 32.000 юань

Томоохон хэмжээний эсгүүр гаргахад ихээхэн төвөгтэй байдаг бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахад том талбайтай эсгүүрийн суурь машин хэрэг болно.

Лазер эсгүүрийн машин

Нэг удаад 20 давхар даавуун материал зүсч болно. Зүссэний дараа ирмэгийг түгжих шаардлагагүй.
Томоохон хэмжээний эсгүүр гаргахад ихээхэн төвөгтэй байдаг бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахад том талбайтай эсгүүрийн суурь машин хэрэг болно. Энэхүү лазериар зүсэгч суурь машин нь хурдтай бас өндөр нарийвчлалтай тул таны цаг зав хүч хөдөлмөрийг тань хэмнэхийн зэрэгцээ ажлыг тань хэд дахин илүү хөнгөвчлөх болно.
Тус төхөөрөмж нь тусгай зориулалтын зөгийн үүр хэлбэрийн ган материалан ажлын тавцантай. Мөн бүрэн автомат ажиллагаа, компьютер удирдлагатай тул хорогдол гарахгүй, зардлыг тань хэмнэнэ.

Зүсэх материал

Буйдан болон суудлын бүрээс, хивс, даавуу, арьс шир, цаас, мод, целлиод, резин, акрилк гэх мэт.

Хэрэглэгдэх салбар

Буйдангийн үйлдвэр, оёдлын үйлдвэр, арьс боловсруулах үйлдвэр, гутлын үйлдвэр, хаяг рекламны газар, сав баглаа боодлын үйлдвэр,цаасан бүтээгдэхүүний үйлдвэр, барилгын материалын үйлдвэр гэх мэт олон салбарт өргөнөөр ашиглана.

Ажлын тавцан: 1600 мм (өргөн) × 2500 мм урт
1600 мм (өргөн) × урт хязгааргүй (Та өөрийн үйлдвэрийн онцлогт тохируулан уртын хэмжээг сонгох боломжтой.)
Лазер зүсэгчийн хүчин чадал: 150 ватт
Зүсэх хурд: 0-20 метр/мин (Материалын шинж чанараас шалтгаалан өөр өөр байна.)
Нарийвчлал: ±0.01мм
Аналитик зэрэг: <0.1мм
Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: AC220 вольт±10%/50гц
Программ: Тусгай зориулалтын программ
Өргөгдсөн шугам: 60 утастай
Ерөнхий хүчин чадал: <1250 ватт
Ажиллах температур: 0-40°C
Ажиллах чийгшил: 5-95% (Ямар ч конденсацигүй)
Зургийн өргөтгөл: BMP, GIF, JPEG, PCX, TGA, TIFF, PLT, CDR, DMG, DXF.

 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох 16 оронт өндөр хурдны хяналтын систем ашигласанаас гадна ажлын талбайг өргөтгөн томруулсан. S хэлбэрийн хурдны хяналтын программ хангамжтай. Лазер гэрлийг тохируулах автомат системтэй тул харилцан адилгүй зүсэлт хийх хэсгүүдэд таны хүссэн үр дүнг авчирна. Сайн чанарын дамжуулах эд ангиудаар тоноглогдсон учир өндөр хурдаар ажилласан ч нарийвчлал өндөртэй зөрүү гардаггүй онцлогтой. Тогтвортой, том талбайтай ажлын тавцан нь их хэмжээгээр олон багц ажлуудыг зэрэг гүйцэтгэхэд найдвартай байдлыг бүрэн хангана.

Хурдтай хүчирхэг автомат систем бүхий лазер зүсэгч нь таны хүсэл шаадлагад нийцсэн зүсэлтийг өндөр нарийвчлалтайгаар гүйцэтгэх бөгөөд шулуун, муруй, өнцөгтэй бүх төрлөөр зүсэлт хийнэ. Ингэхдээ хурдыг 24метр/минут хүртэл тохируулах боломжтой. Богино хугацаанд хувцасны эсгүүрийг гаргах тул таны үйлдвэрийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг маш ихээр дээшлүүлэх болно.

© 2025 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК