Бидний тухай

Манай цахим хуудсанд зочилж буй Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Манай сайт нь 2015 оноос эхэлж өнөөдрийг хүртэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эрэлт хэрэгцээтэй байгаа жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд, бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн веб хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан танилцуулахаас гадна харилцагчдынхаа хүсэлтийн дагуу БНХАУ-аас тоног төхөөрөмж болон түүхий эдийн судалгааг үнэ төлбөргүйгээр хийж, шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүйгээр харилцагч олондоо хүргэж байхаар шамдан ажиллаж байгаа билээ.

Бидний эрхэм зорилго бол таны бүтээлч санааг бодит болгож, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх шинэ шилдэг техник технологи, тоног төхөөрөмжийг зах зээлийн бодит үнээр түргэн шуурхай найдвартай нийлүүлж, хойшид тухайн үйлдвэрлэгчтэй байнгын харилцаатай байж заавар зөвлөгөө авах, сэлбэг хэрэгслийг нь байнга хангаж байх гүүр болох явдал юм.

© 2024 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК