Таны сонгосон тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний овор хэмжээ болон үйлдвэрлэлтээс шалтгаалан Улаанбаатар хүртэлх тээвэрлэлтийн хугацаа 7-21 хоног байна. Овор хэмжээ багатай тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нь үйлдвэр дээр бэлэн байх бөгөөд үйлдвэрээс шалгаж, сав баглаа боодол хийгдэн илгээгдэх хугацаа 0-3 хоног, илгээдсэний дараа Эрээн хот хүртэл тээвэрлэгдэх хугацаа 4-6 хоног \буухиа шуудан\, Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлэгдэх хугацаа 1-2 хоног байна. \Бүх нийтийн амралт болон хил хаагдах өдрүүд хамаарахгүй\
Хэрвээ захиалагчийн хүсэлт шаардлагын дагуу тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, нэмэлт тоноглол угсрах бол үйлдвэрээс бараа илгээх хугацааг тодорхойлно. Мөн овор хэмжээ, жин ихтэй тоног төхөөрөмжийг удаан тээврээр тээвэрлэх бөгөөд илгээгдсэнээс хойш Эрээн хот хүртэл тээвэрлэгдэх хугацаа 7-8 хоног, Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлэгдэх хугацаа 5-7 хоног байна.
Бид тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот хүртэлх тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хот дотор болон хөдөө орон нутагруу хүргэлт хийж болно.
© 2025 он. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК